images

Ооносато: Сүүлийн барилдаандаа унасан ч маш их баяртай байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-05-26


   Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё өнгөрөгч ням гарагт өндөрлөж оозэки Ооносато 14 даван түрүүлснээр ёкозүна цолны болзол хангалаа. Тэрбээр сүүлийн барилдаандаа ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнд унасан ч түүнээс өмнө 14 өдөр дараалан давсан билээ. Ооносато энэ талаар “Сүүлийн барилдаандаа унасан ч гэлээ би маш их баяртай байна” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Мөн “Би төгс ялалтыг хүссэн ч тийм зүйл болсонгүй. Дараагийн удаа тэгж чадна гэдэгтээ итгэлтэй байна, илүү шаргуу хөдөлмөрлөнө” гэв. 24 настай Ооносато макүүчи зиндаанд 13 башё барилдаад дээд цолонд хүрч байгаа нь 1973 онд Важима ёкозүна болсноос хойшх хамгийн богино хугацаанд гаргасан амжилт болж байна. Тэрбээр дээд зиндаанд ийнхүү дөрөв дэх удаагаа түрүүллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.